Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 50 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 67 иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 644 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг НОБГ зөвлөж байна.
Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.