Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус аймгийн засаг даргын 2024 оны 11 сарын 28-ний өдрийн А/664 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 12-р сарын 06-нд тус суманд ажиллаж, уг цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
Тус барилга нь дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, гадна тоглоомын талбайтай, орчин үеийн стандартад нийцсэн байна.
150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
