Хүүхдийн 24 ортой түр тасаг нээлээ


Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар хамтран томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө. Тус аймгийн бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын дээд замын халдварт өвчин их байна.

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 86 хувь нь томуу, томуу төст өвчтэй байна.

Үүнтэй холбогдуулан 12-р сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн газрын 3-р давхарт байрлах Уламжлалт эмчилгээний тасагт 24 хүүхдийн ортой хэвтэн эмчлүүлэх түр тасаг нээж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж эхэллээ.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 19:00 цагт хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг ачаалал их байгаа тул иргэдийг харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээ авахыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар зөвлөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *