Улаанбаатарын ачааллаас болоод, Төв аймагт цахилгаан хязгаарлаж байна


“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК Улаанбаатар хотын хэрэглэгчдийн ачааллаас болоод, Төв аймгийн хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлаж байна. Өчигдөр оройн 17:35 цагт Зуунмод сумын зарим хэсэгт эрчим хүчний хязгаарлалт хийлээ. Хэрэглэгчдэд энэ тухай урьдчилж мэдэгдээгүй, цахилгаан тасарсан хойно мэдэгдэж, иргэдийг бухимдуулжээ. Зуунмод сумыг хойд, урд гэсэн 2 бүсэд хуваан, 1 цаг тог хязгаарлаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *