Нийслэлийн хүн амын махны хэрэглээний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр худалдаалах зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг явуулдаг. Энэ жилийн тухайд “Өвлийн идэш- 2024 худалдааг маргааш буюу 12-р сарын 12-21 өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус худалдааг “Хоршоологчдоос-Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15-р хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулна гэдгийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.