Олимпын мөнгөн медальт Ким Е Жи “Balenciaga” брэндийн шинэ дүр төрхийг бүтээв


Парисын олимпын мөнгөн медальт Өмнөд Солонгосын тамирчин Ким Е Жи энэ зун өөрийн имиж, стилиэрээ олон нийтийг байлдан дагуулсан. Өдгөө 32 настай тэрээр Дэвид Бекхэмийн хүү Ромео Бекхэм, дуучин Ким Петрас нартай хамтран “Balenciaga” брэндийн кампанит ажилд шинэ дүр төрх бүрдүүлжээ.

Уг кампанит ажлын зураг авалтыг гэрэл зурагчин Журген Теллер хийсэн байна. Түүний хэв маяг, бүтээл заримдаа маргаан дагуулдаг ч Ким Е Жигийн дүр төрхтэй сайхан нийцсэн хэмээжээ.

Парисын олимпоос хойш Ким “Louis Vuitton”-ын зураг авалт, “Crush” нэртэй телевизийн цувралд алуурчны дүр бүтээж богино хугацаанд урлаг болон загварын салбарт өөрийгөө харуулаад амжсан.

Түүний хувьд аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би өдөр тутамдаа жинсэн өмд, цамц бэлтгэлийнхээ үеэр спорт хувцас өмсөж маш энгийн хувцасладаг. Гэсэн ч хүмүүс намайг сайхан харагддаг гэж хэлдэг” хэмээн ярьсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *