Өнгөрсөн шөнө Хөвсгөлд газар хөдөллөө


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Устын голд өнгөрсөн шөнө буюу 12-р сарын 12-ны 03:16:57 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас уг гамшгийн талаар тодруулахад, чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *