Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу шатахуун тээвэрлэж явсан машин Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн Тээлийн-Аманд явж байхдаа замын зорчих хэсгийн хажуу тал руу онхолджээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд өчигдөр буюу 12-р сарын 11-ний 16:40 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын зүтгүүрийн чиргүүл замын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим нь тагаараа асгарсан байжээ. Тэд чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжууллаа.
