“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 2-р дугаар баазын 25-037 гарааш дугаартай автобусны жолооч Жадамбаагийн Нямцогт өчигдөр хүний амь аварлаа.
Түүнийг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3” чиглэлд ажлаа хийж явахад нь автобусанд нь суусан нэгэн зорчигчийн бие муудан, таталт өгчээ. Ж.Нямцогт түүнд анхан шатны тусламж яаралтай үзүүлж, Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
