Машинаа асаах гэж доор нь гал түлээд, шатаажээ


Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын Төв баазын ойролцоох том оврын тээврийн хэрэгслүүдийн зогсоол дээр өчигдөр “Митсубиши Фусо” маркийн ачааны машин шатлаа. Тус баазын Засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнууд уг галыг яаралтай унтраасан байна.

Тухайн үед шатаж байсан машины дэргэд том оврын ачааны машинууд байсан аж. Галыг яаралтай унтраагаагүй бол тэдгээр машинд гал авалцах эрсдэлтэй байв. “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын ажилтнууд иргэний үүргээ биелүүлж, яаралтай арга хэмжээ авснаар онцгой байдлын алба иртэл галыг тархахаас сэргийлж чаджээ. Уг машины жолооч машинаа асаахын тулд доор нь гал түлсний улмаас ийм аюул нүүрлэсэн аж.

Энэ өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд бас суудлын машин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн О-гийн “Мицубиши супер греат” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсан аж.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт өчигдөр мөн л суудлын автомашин шатав. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Хьюндай соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *