Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн Азийн лигт оролцох боломж нэмэгдэв


Азийн хамгийн хүчтэй лигийн аварга багуудыг нэгтгэсэн “East Asia Super League”-д Монголын лигийн аварга баг оролцох боломж нэмэгдлээ.

Тус лигт Азийн топ лигүүд болох Японы B league, БНСУ-ын KBL, Тайваний  P league, Филиппиний PBA лигийн аварга багууд оролцдог юм.

МСБХ-ноос 2024-25 оны Үндэсний дээд лигийн аварга багаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд байна.

Ингэснээр МСБХ-ны Монголын Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд Basketball Champions League (BCL), Eas Asian Super League (EASL)-дэд оролцох боломжтой болж буй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *