“The MongolZ” өнөөдөр шигшээ наймын тулаанаа хийнэ


БНХАУ-ын Шанхай хотноо болж буй 1,250,000 долларын шагналын сантай “Perfect World Shanghai Tour 2024” тэмцээний шилдэг найман багийн шигшээ тулаан өнөөдөр эхэлнэ. Тулааны салхийг хагалж Монгол Улсын “The MongolZ” баг тунан Германы “Mouz” багтай тоглоно.

Тэд урьдчилсан шатанд тус багтай учраа таарахдаа нэмэлт цагт 16-13 харьцаатай буулган авсан билээ. Тэгвэл өнөөдөр өрсөлдөгчөө ахин ялж, тулаанаа цааш үргэлжлүүлэх үү эсвэл тэмцээнээ дуусгах уу?

Тэдний хувьд шигшээ шат хүртэл нэг ч хожигдолгүй, мөн Дэлхийн чансааг тэргүүлэгч болон хүчирхэг багуудыг буулган авч энд ирсэн билээ. Ингэхдээ манай багийн хувьд энэ төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлсэн Азийн анхны баг болоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *