НҮБ-ын Ерөнхий Ассемблей Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоол баталлаа


НҮБ-ын Ерөнхий Ассамблей арванхоёрдугаар сарын 11-нд яаралтай хуралдаж, Газын зурваст “нэн даруй, болзолт нөхцөл шаардлагагүй, бүрмөсөн” гал зогсоохыг шаардсан тогтоолыг олонхын саналаар баталсан байна.

Газын зурваст гал зогсоох тогтоолын төслийг 158 дэмжсэн, 9 татгалзсан, 13 түдгэлзсэн саналын дүнгээр баталжээ. АНУ, Израил улсууд татгалзсан санал өгсөн байна. Газын зурваст гал зогсоох тухай Ерөнхий Ассемблейн тогтоолд мөн Хамасын бүлэглэлд барьцаалагдсан Израилын иргэдийг нэн даруй суллахыг шаарджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Израил болон Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн ээлжит шинэ мөргөлдөөн, дайн тулааны улмаас Газын зурваст 45 мянга орчим хүн амиа алдаж, 106 мянга гаруй хүн шархдсан талаар Газын зурвас дахь Палестины Эрүүл мэндийн яамны зүгээс арванхоёрдугаар сарын 10-нд нийтэлсэн тоо баримтад дурьдсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *