Томуу, томуу төст өвчний тархалтын үед хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой авах арга хэмжээг Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэн шийдвэрлэдэг. “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа аж. Тиймээс сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл үүсээгүй байна гэж Боловсролын яам мэдээллээ.
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг улирлын онцлог, эрүүл мэндийн байгууллагын судалгаа, томуу, томуу төст өвчний тархалт, нөхцөл байдалд үндэслэн баталсан. Иймд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 5 дугаар зүйлд заасан “Сургалтын цаг, хичээллэх хугацаа”-ны дагуу батлагдсан бүтцийг дагаж мөрдөнө.