2024 оны 11-р сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн энэ үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн энэ үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн энэ үеэс 15.3 хувиар өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна. 11-р сард шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм.