БОУАӨЯ улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектод хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрчээ. Үүний 39%-ийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдийг нийт 128 сая төгрөгөөр торгож, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ. 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.