Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амийг аварлаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байв.