НӨАТ-ын сугалааны тохиролд лхагва гарагт явагдана


НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иймд иргэн та 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа, арванхоёрдугаар сарын 17-ны 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *