Хугацаат цэргийн алба хаагчид цахилгаанчин, сантехникч гэх мэт мэргэжлүүдийг эзэмшинэ


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна эрэлтэй мэргэжлээр сонголттой суралцуулж, мэргэжлийн үнэмлэхтэй халах зорилт тусгагдсан.

Энэ хүрээнд барилгын бүтэц хийц, гагнуурчин, засал чимэглэлийн дизайнер, сантехникч, цахилгаанчин зэрэг таван мэргэжлээр 110 хугацаат албаны дайчдад мэргэжил олгохоор зорьж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 017 дугаар анги Техник технологийн польтекник коллежтэй хамтран мэргэжлийн боловсрол олгох сургалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 250 гаруй хугацаат цэргийн алба хаагчид нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлжээ. Харин энэ жил Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд тус сургалтыг өргөжүүлж, барилгын бүтэц хийц, гагнуурчин, засал чимэглэлийн дизайнер, сантехникч, цахилгаанчин зэрэг таван мэргэжлээр 110 хугацаат албаны дайчдад мэргэжил олгохоор зорьж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *