Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Налайх орчмоор агаар бохирдолтой буюу 202-275 зааж байгаа бол, Нисэх, Мишээл экспо, Бөхийн өргөө,100 айл, Монгол газар, Ургах наран, Хайлааст, Богд хааны ордон музей, Шархад, Эрдэнэт Хаягдлын сан, Яармаг орчмоор агаарын бохирдол бага буюу 107-194 гэж заажээ. Харин 5 буудал орчмын агаар 94 буюу хэвийн, Амгалан орчимд агаар цэвэр буюу 42 гэж зааж байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. “Их бохирдолтой” үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.