Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад зудын эрсдэл өндөр байна


Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отроор нүүдэллэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалын дагуу УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт  6599  хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8  тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажиллажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *