Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах орон сууцны 1-р давхрын агааржуулалтын хоолой өнгөрсөн шөнө шатжээ. Уг галын утаа агааржуулалтын хоолойгоор тархаж, 11, 12 дугаар давхарт хуралдан, тус байрны дээд давхрын оршин суугчдыг угаартуулсан байна. Энэ тухай дуудлагыг 23:32 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги хүлээн авч, уг галыг унтраалаа.
Тухайн байрны 12 дугаар давхарт амьдардаг айлын 3 хүн уг утаанд угаартсан байна. Тэдний 1 нь 1 настай хүүхэд. Мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй уг угаарт өртжээ. Тэднийг Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 45 (том хүн-37, хүүхэд-8) гаргасан байна.