Байгаль орчны зөрчил, мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ.
Ой, байгалийн ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх иргэд, олон нийтийн мэдээллийг энэхүү утсанд хүлээн авах юм байна.