Реппер Roockie-г 30 хоног баривчлахаар болжээ


Энэ сарын 19-ний шөнө 02.00 цагийн орчимд дуучин Roockie цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ “Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Шалгалтын ажиллагааг шуурхай явуулж иргэн М-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *