АНУ-ын дээд шүүх 18-ны лхагва гарагийн мэдэгдэлдээ, АНУ-ын засгийн газраас гаргасан TikTok сошиал медиа платформыг албадан худалдах тухай тушаал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг яаралтай хянан шүүхээр болсон талаар мэдээлжээ.
АНУ-ын дээд шүүх дээрх хэргийг ирэх 2025 оны 1-р сарын 10-нд хэлэлцэхээр төлөвлөж байгаа ч эцсийн шийдвэрийг хэзээ гаргах эсэх нь тодорхойгүй байна.
Эргэн сануулахад өнгөрсөн 4-р сарын 24-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден АНУ-ын Конгрессын хоёр танхимын баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурж, TikTok аппликейшныг эзэмшигч ByteDance компаниас тус аппликейшныг 270 хоногийн дотор Хятадын бус компаниудад худалдахыг шаардсан ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд TikTok-ыг АНУ-д хориглох болно гэсэн юм.
Үүний хариуд TikTok-ийн зүгээс энэ сарын 16-ны өдөр АНУ-ын дээд шүүхээс TikTok-ыг албадан худалдах АНУ-ын засгийн газрын шийдвэрийг түр хугацаагаар зогсоохыг яаралтай шаардаж, энэ тогтоол нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор ийнхүү ирэх оны эхээр уг асуудлыг яаралтай хянан шүүж, шийдвэрлэхээр болжээ.