ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар үзлэгт нийт 40531 хүүхэд хамрагджээ. Сурагчийн эрт илрүүлэг 63.71 хувьтай үргэлжилж байна.
• Шүдний үзлэгт 28,519 сурагч хамрагдсанаас 78.71 хувь нь өвчлөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.
• Нүдний үзлэгт 20,831 хүүхэд хамрагдсанаас 22.42 хувь нь өөрчлөлттэй байна.
• Зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 28,113 хүүхэд хамрагдсанаас 8.50 хувь нь өвчлөлттэй гарчээ.