Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой. Энэ программыг гар утсандаа Playstore болон Appstore-оос татаж суулгаарай. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаана байгаагаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд ухаалаг гар утсан дээрх “what3word” программыг ашиглан, 3 үгт хаягаа онцгой байдал, цагдаа, яаралтай тусламжийн төвд илгээх боломжтой. Уг хаягаар таны байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай туслах боломж бүрддэг юм.