Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ


Авто замын нэгдүгээр эгнээгээр, камертай хэсгээр явахад улсын дугаар нь харагдахгүй болж, камерын хяналтаас гармагц дугаар нь харагддаг нэгэн машин Улаанбаатарт байв. Үүнийг нэгэн жолооч анзаарч, уг машины араас дагаж хийсэн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан юм. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн алба уг машиныг олж шалгажээ. Монгол Улсын иргэн 21 настай А энэ оны 11 дүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагч худалдан авч, ашиглаж байсан аж. Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь заалтаар 25 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг нь төлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *