Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас А.Отгонбаатарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэсэн баримт зэргээр нотлогдсон байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д зааснаар 15 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ. Харин Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэргийг шалгаж дуусаагүй байна.