Жүжигчин Су Жун Ки энэ сарын 24-ний өдөр MBC радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож удахгүй нээлтээ хийх “Bogota: Land of Last Chance” киноныхоо талаар ярилцсан байна. Шууд нэвтрүүлгийн үеэр жүжигчин Со Жун Ки мөн ирэх онд нээлтээ хийх “Миний залуу нас” телевизийн олон ангит киноныхоо талаар ч ярьжээ. Тэрбээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд охиноо тэврэх мөч хамгийн жаргалтай хэмээн ярьсан байна. Сун Жун Ки “Анхны хүүхэд маань хүү, хоёр дахь хүүхэд маань охин. Миний аз жаргал хоёр дахин нэмэгдээд зогсохгүй 200, бүр 2000 дахин их юм шиг санагддаг. Миний амьдрал дүүрэн байгаа юм шиг санагдаж байна.” хэмээн мэдрэмжээ хуваалцсан байна.
Тэрбээр мөн эхнэрээ маш их хайрлаж байгаагаа хуваалцаж, “Манай эхнэр Италийн Ром хотод амаржсан тул бид одоохондоо тусдаа амьдарч байна. Өдөрт хэд хэдэн удаа утсаар ярилцдаг ч би түүнийг маш их санаж байна” гэжээ.