28-р сургуулийн шинэ барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ


Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус барилгын А,В,С блокууд нь зоорьтой 3 давхар, Д блок нь зоорьгүй 1 давхар бөгөөд хичээлийн анги танхим, спорт заал, урлаг заал, лабораторийн өрөө, багш ажилчдын өрөө, номын сан, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Содон номин констракшн ХХК” гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *