Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тусламж нэмэгдэнэ. Тодруулбал, Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
Ингэснээр “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.
ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэр 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.