Чарганаас унаж бэртсэн тохиолдлын 66 хувь хүүхэд байна


2024 оны 11 сарын 01-наас 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Үүний 54 хувь /71/ нь эрэгтэй, 45 хувь /59/ нь эмэгтэйчүүд байна. 

Нийт тохиолдлын 66 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа юм. Иймд цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг зөвлөлөө.

Чаргаар гулгах зөвлөмж:

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй 
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна
  • Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байхыг анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *