Дархлаа дэмжих өдөрлөг зохион байгуулав


Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сар бүр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус аймгийн Татварын газар энэ сарын 26-ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд төв талбай дээр “Дархлаа дэмжих өдөрлөг”-ийг нийт иргэдийн дунд зохион байгуулахаар товлосон байв.
Гэвч гадаа хүйтэн, гадуур ханиад томуу их байгаа, мөн аймгийн засаг дарга хүүхдэд зориулсан бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон тул өдөрлөгийн төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт оруулжээ. Татварын албаны албан хаагчид 7 багт хуваагдан, 2 баг “Витаминжуулалт”, 5 баг “Банштай цай” аян зохион байгуулав.

Витаминжуулалтад Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, “Боржигон мандал” эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж байгаа 130 гаруй иргэн, хүүхэд хамрагдлаа. “Банштай цай” аянд таван уурын зуухны 17 галч, “Мандалын гэгээ” ОНӨААТҮГ-ын 38 ажилтныг хамруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *