Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Уг барилгын зураг төслийг “Үндсэн төсөл” ХХК боловсруулж, “Алтайнбумбат-Өргөө” ХХК барьжээ. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 12 дугаар сарын 26-ны өдөр уг барилгыг шалгаж, ашиглалтад хүлээн авсан байна.
