Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж байна. Бүртгэл 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дуусах тул оюутан, сурагчид та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Тэтгэлгийн өргөдөл хүлээн авах хаяг: https://apply.stipendiumhungaricum.hu/
Тэтгэлэгтэй холбоотой бусад мэдээллийг: https://stipendiumhungaricum.hu/documents/stipendium_hungaricum/2025-2026/Application_Guide_2025_26.pdf цахим хуудаснаас авна уу.