Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 204-286 гэж заасан бол Нисэх, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Богд хааны ордон музей, Яармаг орчимд агаарын бохирдол бага гэж заажээ.
Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.
