Хүн амиа алдсан ноцтой осол гарчээ


Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багт өчигдөр зам тээврийн осол гарч, 1 хүн амиа алдан, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Тэднийг замын цагдаа машинаас нь гаргах гээд чадаагүй тул онцгой байдлын алба дуудсан байна. 18:25 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход, “Bongo3” загварын автомашин, “Prius” загварын автомашинууд мөргөлдөж, “Bongo3” загварын автомашины жолооч иргэн О /56 настай, эрэгтэй, зүүн хөл хугарсан/, Prius загварын автомашины зорчигч А /44 настай, эмэгтэй, амь насаа алдсан/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан аж. Тэлнийг машинаас нь гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгчид хүлээлгэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *