Өнөөдөр 2024 оны сүүлийн өдөр тохиож байна. Улиран одож буй 2024 он спортын ертөнцөд хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, Парисын зуны олимп, паралимпийн наадам болсон зэргээр маш чухал жил байлаа. Харин 2025 он гарснаар энэ бүхэн түүх болон үлдэх нь.
Тэгвэл айлчлан ирж буй 2025 онд хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн, Африкийн үндэстнүүдийн цом, Регбигийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цом зэрэг томоохон тэмцээн болно.

“Евро 2025”
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн Швейцарь улсад долдугаар сарын 2-27-ны өдрүүдэд болно. Энэ тивийн хүчирхэг багууд Европын аварга болохын төлөө ширүүхэн өрсөлдөнө. Энэ удаагийн ДАШТ-д нэг улсаас хоёр төлөөлөл оролцох болсон нь Англи, Уэльс. Тэд хоёулаа Дэлхийд аваргад оролцох эрхээ авсан.

“Регби 2025”
Англи улс 2010 оноос хойш анх удаа эмэгтэйчүүдийн регбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-нд эхэлж, сар гаруйн дараа буюу есдүгээр сарын 27-нд өндөрлөнө. Нээлтийн тоглолтыг Сандерлэндийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бол финалын тоглолт Твикенхэмийн Альянц цэнгэлдэх хүрээлэнд болно.

“Хөнгөн атлетикийн ДАШТ 2025”
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Японы Токио хотын олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. ДАШТ нь хөнгөн атлетикийн оддын хувьд олимпын дараа орох томоохон чухал тэмцээнүүдийн нэг байдаг. 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй орны 2000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.
800 метрийн гүйлтийн олимпын аварга Кили Ходкинсон, спринтер Дина Ашер-Смит, олимпын мөнгөн медальт Катарина Жонсон-Томпсон зэрэг Дэлхийн шилдэг тамирчдыг шагналын тавцанд гарна гэж хүлээж буй. Тэд чадах болов уу?

Эмэгтэйчүүдийн крикетийн ДАШТ
Энэтхэгт болж буй крикетийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь намрын спортын улирлыг эхлүүлдэг гол тэмцээнүүдийн нэг юм. Өмнөд Азийн улс уг арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Мөн сүүлчийн удаа 8 багтайгаар зохион байгуулж буй. Цаашид тэмцээний хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Австрали улс крикетийн спортын түүхэнд долоон удаа Дэлхийн аварга болсон. Тэд 2022 оны ДАШТ-ий финалд Английн багийг хожиж, аваргуудаа хамгаалж байгааг гайхах зүйлгүй байх.

Африкийн үндэстнүүдийн цом
Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээн (Афкон) 2025 оны арванхоёрдугаар сард Мароккод болно. Ливерпүүлийн супер довтлогч Мо Салах, Манчестер Юнайтедын хаалгач Андре Онана зэрэг Премьер лигийн олон тоглогчид шигшээ багийнхаа төлөө тоглох юм. Afcon 2025 оны 12-р сарын 21-нд эхэлж, 2026 оны 1-р сарын 18 хүртэл үргэлжилнэ. Энэхүү тэмцээн Есүс Христ мэндэлсний баяр, Шинэ жилийн үеэр зохион байгуулагдах гэж буйгаараа онцгой тохиолдол болно.
Өнгөрсөн найман удаагийн тэмцээн долоон өөр аварга төрүүлсэн бөгөөд сүүлийн арван таван жилд хоёр удаа цом өргөсөн цорын ганц улс бол Зааны ясан эрэг.
Бусад томоохон тэмцээн, уралдаан
Зургаадугаар сард хөлбөмбөгийн клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. “Манчестер сити”, “Реал Мадрид”, “Челси” зэрэг олон улсын 32 баг 4 долоо хоног үргэлжлэх энэ тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорино.
Мөн пара сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-27-ны хооронд Сингапурт болох бөгөөд Их Британийн тамирчдад ихээхэн найдвар тээж буй.
Энэтхэг улс 2025 онд анх удаа пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Энэ нь Дэлхийн хамгийн том пара спортын арга хэмжээ бөгөөд 9-р сарын 26-наас 10-р сарын 5-ны хооронд Шинэ Дели хотод болох юм.
Мөн эдгээр томоохон тэмцээнээс гадна он гараад тун удахгүй хоёрдугаар сарын 1-нд жүдо бөхийн Парисын их дуулга эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 12 жүдоч зодоглох юм. Үүний араас Баку, Ташкент, Тбилис зэрэг томоохон тэмцээн биднийг хүлээж байна.