Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүнд томуутай 76 хүүхэд хэвтэж байна


Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногийн /2024.12.23-30/ томуу, томуу төст өвчний мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд амбулаториор нийт 11519 хүн үйлчлүүлсний 13.6 % буюу 1306 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 6.6%-иар, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Томуугаар өвчлөгсдийн 73,4% -ийг амьсгалын замын цочмог хүнд халдвар, 82,2%-ийг 0-14 насны хүүхдийн өвчин эзэлж байна.

2025 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 76 нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Одоогоор тус тасаг нэмж 30 ор дэлгэжээ.

“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн тархалт дэгдэлтийн түвшинд хүрчээ.

Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *