Хэрлэн голын мөсөнд суудлын машин суужээ


Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаар урсах Хэрлэн голын мөс цөмөрч, суудлын машин суужээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16:45 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашинаараа голын мөс дээгүүр гарах гэж яваад, суусан байсан аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *