9-109 удаагийн зөрчилтэй, торгуультай 9 жолооч, 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасжээ. Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна. Цаашид торгуулиа төлөөгүй жолоочийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах мөн тээврийн хэрэгслийг нь түр хугацаанд журамлах байдлаар арга хэмжээг авах юм. Одоогоор 100 удаагийн торгуультай 500 мянга, 3-10 удаагийн торгуультай 300 мянган жолооч байгаа аж.
Түүнчлэн 450 мянга болон түүнээс дээш торгуулийн дүнтэй жолооч нарыг өдрийн 8 цагаар 30 хоног албадан ажил хийлгэхээр болжээ. Ингэхдээ нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцох юм.
Дээрх албадан арга хэмжээ зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч Д.Ганхуяг онцоллоо.
