ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс өнгөрсөн сарын 28-ны өдөр мэдээлснээр 2024 оны намрын цэрэг татлагын хүрээнд нийт 133 мянган хүнийг Оросын зэвсэгт хүчин болон бусад цэргийн ангиудад элсүүлж, илгээсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ, ОХУ-ын цэрэг татлагын хороод 2024 оны 10-р сарын 1-ий өдрөөс намрын цэрэг татлагын үйл ажиллагааг ОХУ-ын засаг захиргааны бүхий л нэгжүүдэд эхлүүлж, 10-р сарын 15-аас цэргийн алба хаагчдыг илгээж эхэлсэн гэж мэдэгджээ.
Цэргийн тээвэрлэлтийг хангах зорилгоор ОХУ-ын Зэвсэгт хүчний 11 нисэх онгоц, цэргийн 16 эшелон, иргэний агаарын тээврийн 178 нислэг, суудлын галт тэрэг, цэргийн авто тээврийн хэрэгсэл энэ ажиллагаанд оролцсон байна.
Цэрэг татлагад хамрагдсан ихэнх шинэ цэргүүд цэргийн анги, нэгтгэлүүдэд хуваарилагдаж, цэргийн үндсэн мэдлэг чадварт суралцаж, орчин үеийн цэрэг-дайны техникийн сургалтанд хамрагдаж эхлээд байгаа бол хугацаат цэргийн албаа хааж халагдсан цэргүүдийг гэрт нь буцаасан талаар яамны мэдэгдэлд дурьджээ.
ОХУ жил бүрийн хавар болон намрын улиралд тус бүр нэг удаа буюу жилд 2 удаа цэрэг татлагын ажлыг зохион байгуулдаг бөгөөд 2024 оны хавар нийт 150 мянган хүнийг цэрэгт татсан байна.