Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВТ-аар, импорт 41 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна. Иймд бидэнд эрчим хүчээ хэмнэх шаардлага үүссэнийг цахилгааны хязгаарлалт сануулж буй. Өдрийн цайны цагаар компьютероо 1 цаг унтрааж хэвшвэл жилд 8900 төгрөг хэмнэнэ. Танай байгууллага олон компьютертой бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна. Энэ мэтчилэн эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хороо уриаллаа.
