Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй, өдөрт 4 удаа зорчих байв. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг түр хойшлуулсныг Нийтийн тээврийн бодлогын газар мэдэгдлээ. Учир нь карт уншигч төхөөрөмжийн системийг бүрэн сайжруулаагүй, ажлаа дуусгаагүй байгаа аж. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний үнийг одоогоор нэмээгүй, хуучин үнээрээ үйлчилж байна.
Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан “Улаанбаатар смарт карт” болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмжийн тохиргоог өөрчилж байна. Мөн “Qpay”, “Socialpay” зэрэг цахим төлбөрийн хэрэгслээр үйлчилдэг болгож байгаа аж.