Хяргас нуурын мөс цөмөрч, машин суужээ


Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутагт орших Хяргас нуурын мөс өнгөрсөн шөнө цөмөрч, түүн дээгүүр явж байсан суудлын автомашин суусан байна. Энэ тухай дуудлагыг аврагчид 1-р сарын 6-ны шөнийн 00:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход, иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд суусан байсан аж. Уг машиныг татан гаргах ажиллагааг өнөө өглөөний 08:00 цагаас эхлүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *