Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. Мөн жүдо болон чөлөөт бөхийн төрлийн тэмцээн Монгол бөхийн өргөөнд болохоор товоо гаргасан байна.
1-дүгээр сарын 10-12-нд 09:00 цагаас
Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
1-дүгээр сарын 13-нд 13:00 цагаас
Шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
1-дүгээр сарын 17-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
1-дүгээр сарын 18-19-нд 09:00 цагаас
Жиүжицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
1-дүгээр сарын 20-22-нд 09:00 цагаас
Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
1-дүгээр сарын 25-нд 11:00 цагаас
Талх Чихэр ХК-ийн “Хэвийн боовны баяр” уламжлалт аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан,
1-дүгээр сарын 26-нд 13:00 цагаас
Улсын харцага цолны хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.