“Толгой өвдөөд” гэдэг үгийг бид өдөр бүр хэн нэгний амнаас сонсдог. Харин ямар шалтгаанаар өвдөж байгааг тэр бүр мэддэггүй.
Эрдэмтдийн судалгаанаас харахад, биеийн жингийн индекс дунджаас өндөр хүмүүсийн 30 орчим хувь нь шалтгаангүй толгой өвдөх асуудалтай тулгардаг болох нь тогтоогджээ.
Гэвч энэ нь нойр дутуу явах, хэт их ачаалалтай, стресстэй ажиллах, ямар нэгэн зүйлд түгших зэрэг сэтгэл санааны тавгүй байдлаас болон ядарч сульдан, амин дэм, эрдэс бодис дутагдсанаас үүдэлтэй аж. Толгой өвдөхөд ямар ч хүн анхаарлаа бүрэн төгс төвлөрүүлж, ажлыг үр бүтээлтэй хийж чаддаггүй. Мөн удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, хэт бөгтийж ажиллах,бусадтай үргэлж сөргөөцөлддөг зан чанар, өдөрт зургаагаас доош цаг унтдаг бол толгой өвдөх шалтгаан болдог байна.
Түүнчлэн хүйтэнд толгой нүцгэн явж болохгүй. Хүн даарахаар гар хөл, нүүр цайж эхэлдэг. Энэ нь судас агшиж, цусны гүйлт саатаж байгаагийн илрэл гэнэ. Байнга даарах нь судасны нарийсал үүсч, цусан хангамж болон хүчилтөрөгчийн дутагдалтай болдог байна.
Тиймээс малгай өмсөх, ажил, амралтаа зохицуулах, агаарт гарах, йогоор хичээллэж, дугуй унах, алхах аль болох дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Түүнчлэн зөгийн балтай цай уух, зөв хооллох, эрт унтаж амарснаар толгой өвдөх эрсдэлээс сэргийлдэг байна.
Д.Баттогтох