“Дайчид”-ийн тухай дан тооны хэлээр


1-Манайхны ярьж заншсанаар НБА буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбооны (National Basketball Association ) хамгийн үнэтэй баг нь “Голден стэйт уорриорз” буюу “Алтан мужийн дайчид” бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 9,14 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн тус багийн хамгаалагч Стефен Көрри 2024-2025 оны тоглолтын улиралд 55,7 сая долларын цалинтайгаар энэ улиралд НБА-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.

2-Дрэймонд Грин олимпын хоёр алтан медальтай. Харин Көрри өнгөрсөн жил анхны олимпын алтан медалиа Парист зүүсэн.

4-Энэ улиралд нэг тоглолтод нэг довтолгоогоор 4 оноо хоёр удаа авсан ” дайчид” бол Эндрю Уиггинс болон Стефен Көрри. Көрри замналынхаа туршид 68 удаа нэг довтолгоогоор 4 оноо авчээ.

8-Улирлын дундуур ” Дайчид” -ийн бүрэлдэхүүнд багтсан “шинэ цэрэг” Деннис Шрөдер нь сүүлийн найман жилд найман өөр багт тоглосон “бадарчин” юм.

14- Энэ улиралд хоёр өдөр дараалан хоёр тоглох ( back to back) нийт тоглолтын тоо. Өнгөрсөн жил 17 буюу НБА-д хамгийн олон “back to back” хийсэн, ” дайчид”.

15- 2015 оны НБА-ийн плэй-оффт “Голден стэйт уорриорз” 15 тоглолт дараалсан ялалт байгуулсан нь Америкийн бүх мэргэжлийн лигт гарч байгаагүй рекорд юм.

16- Көрри НБА-д одоо тоглож буй тамирчдаас нэг багтаа хамгийн олон буюу 16 жил тоглож буй сагсанбөмбөгч.

22- Энэ улиралд “дайчид” 22 удаа (НБА-д хамгийн олон) клач (clutch) тоглолт, үүнээс сүүлчийн 21 тоглолтоос 16 нь клач байв. Сүүлчийн 5 минутад онооны зөрүү 5-аас бага байсан тоглолтыг НБА-д клач тоглолт гэдэг бөгөөд эдгээр 22 тоглолтод 10-12 үзүүлэлттэй явна. Өнгөрсөн улиралд “Голден стэйт” 48 клач тоглолт хийж лигийг тэргүүлсэн.

46,9- “Уорриорз”-ийн сэлгээний тоглогчид энэ улиралд нэг тоглолтод 46,9 оноо дунджилж байгаа нь НБА-д хоёрт бичигдэх үзүүлэлт юм.

537- Өнөөдрийн (2025.01.07) байдлаар “Алтан мужийн дайчид” багийн өөрийн талбайд 537 тоглолт дараалан (2012 оны 12 дугаар сарын 18-наас хойш) бүх тасалбар нь зарагдаад (sell out) байна.

Ц.Энх-Түвшин “Таван цагариг сонин”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *