Цэргийн сахилгын байранд хяналт шинжилгээ хийжээ


ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг Цэргийн цагдаагийн тусгай ротын саатуулах байранд ажиллажээ.

Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээний хүрээнд 2023 онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, ахиц дэвшилтэй газар дээр нь танилцах, цэргийн сахилгын байрны үйл ажиллагаанд эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгийн хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, эрх зүйн орчин, амьдралын орчин нөхцөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн болон бусад хүрээнд гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *